Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмад тамирчин З.Нина 50 км-ийн зайд түрүүлжээ


БНСУ-ын Пусан хотод хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж, Монголын хоёр тамирчин өндөр амжилт үзүүллээ. Далайн эргийн 14 дахь удаагийн тэмцээн 50 км-ын зайд өрнөсөн бөгөөд ахмадын ангилалд З.Нина алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Харин Р.Эрдэнэ-Оргил зургадугаар байрт оржээ. Тэд үргэлжлүүлэн Чэжү хотод 100 км-ын зайн олон улсын тэмцээнд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан