Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондон хотноо “Капиталист” олимп эсэргүүцсэн жагсаал боллоо


Зуны ХХХ олимпын тоглолт болж байгаа Лондон хотноо “Капиталист” олимп болж байгааг эсэргүүцсэн жагсаал боллоо гэж Associated Press агентлаг мэдээллээ. Жагсаалд 100 орчим хүн оролцсон байна. Жагсаал зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол олимпын тоглолт Лондонд ямар ч ашиггүй гэнэ. “McDonalds и Coca-Cola олимпын арга хэмжээнүүдээс хэдэн саяар нь олж байхад жирийн хүмүүс, ажилчид зуны олимпоос юу ч олж долоохгүй” гэж зохион байгуулагчдын нэг Тайкл Коулстон хэлсэн байна. Тэд бас хотын удирдлагуудад хандаж “дэд бүтэц барьж байгуулах, хотын бүх иргэдийн ашиглах  ёстой  хэсэгхэн газарт өчнөөн их хөрөнгө зарж байгаа нь ямар ч ашиггүй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан