Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны үнэ өсч байна


Сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууцны үнэ буурч ирсэн. Тэгвэл энэ гарснаас хойш  өсч эхлэв. Тухайлбал, шинэ орон сууцны 1 ам метр талбайн үнэ энэ оны 01 дүгээр сард 2 сая 230 мянган төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн мөн үеэс 8.9 хувиар өссөн үнэ аж. Мөн хуучин 2 өрөө орон сууцны дундаж үнэ 72 сая 809 мянган төгрөг байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 0.06 хувиар өслөө.
Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт  хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байгаа юм. жишээлбэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 ам метр талбайн үнэ 3.3 сая төгрөг. Харин Сонгинохайрхан дүүрэгт 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан