Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Шоовдор хагас шигшээд шалгарчээ


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны нийслэл Бишкект өнөөдөр эхэлсэн Энэ сарын 4 хүртэл үргэлжлэх тус тэмээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй 20-иод тамирчин оролцож буй.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар тэмцээн эхэлсэн. 50 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Э.Нарангэрэл 1/4 шигшээд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялжээ. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунтай барилдах аж.
Харин 59 кг-ын жинд барилдаж буй 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд U-23 болон залуучуудын дэлхийн аварга Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялж, хагас шигшээд шалгараад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан