Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо



Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор талуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан энэхүү санамж бичгийг байгууллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байна. Энэхүү самбарт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулна” хэмээв.

Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил

0 Сэтгэгдэл
test
Хамгийн их уншсан