Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв “УТААНЫ ЭСРЭГ УСАН СПОРТ II “аяныг эхлүүлж, нээлтээ хийлээ.
Нээлтэд дүүргийн удирдлагууд оролцсон бөгөөд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Эрүүл Баянгол дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, цахилгаан болон шингэрүүлсэн хийн халаагуур, байшингийн дулаалга хэрэглэж буй эхний ээлжийн 50 айл өрхийн хүүхдүүдэд дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д нэг сар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулсан байна.
Зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх уг аянд Баянгол дүүргийн гэр хорооллын 9,10,11,20,21,22,23 дугаар хороодын иргэн, өрх, аж ахуй нэг байгууллагын 07-25 насны хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой аж.