Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНЭ ЖИЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан “ТОКИО-2020” хөтөлбөр 2.2; 2.3 болон 5.2.3 заалтыг тус тус үндэслэн Үндэсний шигшээ багийн тамирчдын танин мэдэхүйд чиглэсэн "Тамирчны хөгжлийн зарим асуудал" сэдэвт хөтөлбөрт сургалт эхэлжээ. Зургадугаар сарын 30 хүртэл зохион байгуулагдах сургалтын энэ оны эхний сургалтыг "ӨНДӨР ЗЭРЭГТЭЙ ТАМИРЧДЫН ХАРИЛЦАА, ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ба НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ" сэдвийн хүрээнд явуулжээ. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц үг хэлсэн бөгөөд Ц.Оюунбат профессор, Үндэсний шигшээ багтай олон жил ажил, амьдралаа холбож ирсэн дасгалжуулагч, ҮШБА-ны экс дарга Б.Энхбаатар нар удирдан явуулсан байна. Сургалт долоо хоног бүрийн лхагва гарагийн 08.00-10.00 цагийн хооронд явагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан