Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төгрөгийн зээлийн дундаж хүү 19.4 хувьтай байна


Монголбанкны статистик гарлаа. Эдийн засагт нийт 15.8 их наяд төгрөг эргэлдэж байна. Энэ мөнгөний 55 хувь нь төгрөгийн, 15 хувь нь гадаад валютын хадгаламж аж. Харин төгрөгийн харилцахад 14, гадаад валютынхад 13 хувь нь байна. Банкнаас гадуурах бэлэн мөнгө 3 хувийг нь эзэлж буй юм. Тэгвэл зээлийн жилийн дундаж өсөлт 10.3 хувьтай гарчээ.
Арилжааны 16 банкны гаргасан нийт зээл 13.5 их наяд  төгрт хүрэв. Үүнээс цалин, тэтэгвэр, хэрэглээний зээл хамгийн өндөр буюу 22 хувийг эзэлж байна.Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээ 8.8 хувьтай болжээ. Хугацаа хэтэрсэн зээл 6.6 хувьд хүрсэн дүн гарлаа.
Төгрөгийн зээлийн хүү 19.4, ам.долларынх 10.8 хувьтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан