Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ПЁНЧАН-2018”-д эх орноо төлөөлж байгаа ОУХМ Ч.Отгонцэцэг маргааш урлдана


"Пёнчан-2018" өвлийн олимпын наадамд Монгол Улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэгвэл тамирчид маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөр "Алтпениса гүйлтийн цанын төв"-д уралдах хуваарьтай. Тодруулбал, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдах ОУХМ Ч.Отгонцэцэг маргааш 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах нөгөөдөр 14:00 цагт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорино.
ОУХМ Ч.Отгонцэцэгийн хувьд “Сочи -2014” өвлийн олимпын наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ий В ангилалд шагналт IV байрт шалгарсан билээ. Харин ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ий В ангилалд хүрэл медаль хүртсэн мөн л амжилттай яваа тамирчин юм. Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд манай баг тамирчид олимпын тосгоноо бэлтгэл, сургуулилтаа базааж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан