Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Үндэсний олимпын хорооны төлөөлөгчидтэй уулзав


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 23 дахь удаагийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж буй БНСУ-н Үндэсний олимпын хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, сайтар түвшинд бэлтгэл хангасан байгаад нь баяр хүргэж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч ноён И Ки Хьюнг энэ үеэр Монголын шигшээ багт амжилт хүсэн, цаашид зарим спортыг төрлүүдэд багш дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх зэргээр хамтран ажиллах боломжтой хэмээсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Усан Спортын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос хойш ҮОХ-г тэргүүлж буй И Ки Хьюнг энэ үеэр манай төлөөлөгчдийг наадмын үеэр нээгдсэн “Солонгосын Асар”-т зочлохыг урьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан