Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
104-р сургуулийн өргөтгөлийг хүлээлгэн өгчээ
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо. Анх 2006 онд тус сургуулийн барилгыг Японы "Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан.
Ашиглалтанд орсноос хойш 2008 оноос эхлэн 3 ээлжээр хичээллэж байгаа. Тэгвэл өнөөдөр 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтанд орж тус сургууль 3 ээлжээс хэвийн 2 ээлжинд шилжиж байна. Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтанд ороод байна. Барилгын гүйцэтгэгчээр "Фүжи-Алтай” ХХК ажилласан юм. Түүнчлэн 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарч байсан.
0 Сэтгэгдэл