Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ-ын спортын сайд Монгол Улсын амжилтанд баяр хүргэжээ


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн БНАСАУ-ын спорт, соёлын сайд болон Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Ким Ил Гүктэй уулзалт хийсэн байна.
Ноён Ким Ил Гүг жүдо, чөлөөт бөх зэрэг бөхийн спортын төрлүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг шигшээ багийг бүрдүүлсэн Монгол Улсын амжилтанд баяр хүргэж, туршлага судлан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ноён Д.Загдсүрэн Пёнчан 2018 наадамд тамирчдаа илгээн, сайн зохион байгуулалттай оролцож байгаад нь талархал илэрхийлэн, хүндийг өргөлт, гимнастик, ширээний теннис зэрэг өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүдээр багш, дасгалжуулагч солилцох боломжтой гэж үзэж байгаагаа дуулгасан аж.
Уулзалтын хүрээнд 2 тал ҮОХ-дын хооронд допингийн эсрэг, спортын менежмент, багш дасгалжуулагчдын сургалт, тамирчин солилцоо, хамтарсан тэмцээн зохион байгуулах үндсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг зурах тохиролцоонд хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан