Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцжээ. Тодруулбал, Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өөрийг нь гүтгэж, нэр хүнд, алдар нэрийг нь гутаасан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой болов. Харин шүүхийн шийдвэрийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан цахим хуудсаараа дамжуулан “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шүүх л мэдэхгүй байна гэнэ. Сайхан шинэлээрэй. Жиргээч нөхөд минь.Хурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт өгнө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” гэдэг мэдээллийг өглөө.