Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

TAFISA-ИЙН АЗИЙН БҮСИЙН ЧУУЛГАНД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ УРИВ


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид TAFISA буюу Спорт Бүхний Төлөө Олон Улсын Холбооны ерөнхийлөгч доктор Чан Жу Хотой уулзалт хийлээ. Ноён Чан Жу Хо 2004 оноос хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж буй МҮОХ-нд талархал илэрхийлэн, 2018 оны 6-р сард Хонгконгод болох Азийн бүсийн чуулганд оролцохыг урилаа.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн 11-р сард болсон ээлжит чуулганаар ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэж, цаашид бүх нийтийн спортын боловсрол, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан