Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Гадаадад суралцахБНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


 2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

1. Иргэншил

Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2.   Нас

Ø  2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3.   Боловсрол

Ø  Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Ø  Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

Ø  БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

Ø  БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

Ø  2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4.   Дүн

 Ø   Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

-  4.0 бол 3.49

-  4.3 бол 3.75

-  4.5 бол 3.91

-  5.0 бол 4.34

-  100 хувиар тооцдог бол 90% дээш байх

 Ø Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.

 Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

 Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

5. Давуу эрх

 Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)

2018 KGSP-G Application Guidelines (English)

KGSP-G Application Form (146.82 KB)


Embassy of the Republic of Korea in Mongolia 

Mail:  kormg@mofa.go.kr
Tel: 70071020

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан