Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ оны 4 дүгээр улирлад инфляцын төвшинтэй уялдуулж цалин нэмнэ


ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар болон албаныхан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал бол хүүхдийн мөнгө байв.
ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб “ОУВС Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгө олгох нь сайн арга хэмжээ байж болно. Гэхдээ бүх хүүхдэд биш нийгмийн эмзэг давхаргын орлого иргэдийн хүүхдэд олгох нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар өөрөө энэ асуудлаа шийдвэрлэх учиртай. Хүүхдийн мөнгөтэй асуудалд эцсийн шийдвэр гараагүй. Засгийн газар донор  байгуулагуудтай энэ талаар ярилцах ёстой. ОУВС бусад улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, бодлого чиглэлээ хэрхэх талаар техникийн туслалцаа үзүүлэх ёстой” хэмээн хэлэв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх ёстойг ойлгож байна. АНУ, Япон донор орон АХБ, Дэлхийн Банктай хүүхдийн мөнгөний талаар ярилцаж байгаа. Япон, АХБ хэлэлцсэн бодлогын асуудалд хүүхдийн мөнгөний тухай тусгасан” хэмээв. 


Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ОУВС-тай хамтарч уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ


/Сангийн сайд/

-Эдийн засаг хүнд үед тус аснгаас тусламж хүсдэг. Улс төрийн зорилгоор энэ сан руу дайрч сөрөг мэдээлэл өгч болохгүй. Хүнд үеийг хамтдаа давах учиртай. ОУВС-ын төлөөлөгчид 1 сарын 25-наас Монгол Улсад ирж ажиллаж байна. Энэ хугацаанд Засгийн газар, Монголбанктай хамтарч ажиллаа. Тэгэхдээ урд нь тохирсон Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа.
Хөтөлбөр өнөөг хүртэл 10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нааштай үр дүнгүүд гарсан. Тухайлбал, эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 5 орчим хувьтай гарахаар байна. Монгол Улсын гадаад валютын нөөц 1 тэрбум орчим ам.доллар байв. Өнөөдөр 3 тэрбум ам.долларт хүрсэн. Миний санаж буйгаар 2014-2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт -100 сая ам.доллар буюу дайжихад хүрээд байсан. Тэгвэл 2017 оны гүйцэтгэлээр 1 тэрбум 146 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирлээ. Монгол Улсын экспорт анх удаа 6 тэрбум ам.доллар давлаа. Гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай байна. Улсын төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн.
Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувьтай байна гэж анх тооцож байв. Одоо 6.5 хувь боллоо. Төрийн сангийн дансаны үлдэгдэл  -970 тэрбум төгрөг байв. Энэ оны нэгдүгээр сарын 01-ны байдлаар +450 тэрбум төгрөг болсон. Засгийн газар 1.1 их наяд төгрөгийн үнэт цаасыг арилжааны банкуудад төлсөн. Үүнээс 370 тэрбум төгрөгийг 18, 17, 16 хувь гэсэн өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдаж авсан. Ингэснээр улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Эдийн засгирйн эерэг үзүүлэлтэд гарч ирлээ. Монгол Улсын эдийн засаг бол жижиг. Тэгэхээр эдийн засгийн бодлогоо тууштай зөв явуулбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг ОУВС-ийн энэ хөтөлбөр харууллаа. ОУВС-ийн энэ хөтөлбөрийг дагаад АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орны 5.5 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ мөнгө бол эдгээр улсын татвар төлөгчдийнх. ОУВС-ийн талаар хүмүүс сөрөг зүйл ярьдаг. Тус сантай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөр Монгол Улсад үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан  гэдгийг хэлмээр байна.
Зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз” агентлаг тогтоодог. Эдгээр агентлаг  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулсан. Урд нь 2012 оноос хойш 5 шатаар буураад байсан юм. Эдийн засгийн эдгээр сайн үзүүлэлтийг цааш хадгалж явах учиртай. Нэг жилийн сайн дүн дээр бид тогтвортой үзүүлэлтүүд бий болгоход хэцүү. Иймд цаашдаа Засгийн газар ОУВС-тай хамтарч уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  
Эдийн засагт эерэг үр дүн олон гарсан тул хөтөлбөрийн зарим асуудлыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварыг 4 шатлалтай 10, 15, 20, 25 хувь байсаныг нэг шатлалтай буюу 10 хувь руу орсон. Татварын энэ нэмэгдэлтэй холбоотой асуудал гомдол их гарсан. Аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг нэмэх бус бусад шагнал урамшуулал өгөх, санхүүгийн хоёр бүртгэлтэй болох зэрэг сөрөг үр дүнд гарч эхэлсэн. Энэ эргээд эдийн засгийн өсөлтөө бууруулах ил тод байдалтай зөрчилдөх нөхцөл үүссэн. Ийм учраас уг татварын нэмэгдэлийг буцаасан юм.
Тэтгэврийн насны асуудлаар бас мэдээлэл өгмөөр байна. Учир нь монголчуудын дундаж наслалт жилд ойролцоогоор 2 сараар нэмэгддэг. Иймд дунджаас 3 дахин өндөр тогтоох нь шударга биш байна гэж үзсэн. Үүнээс гадна ажил мэргэжлийн онцлогоос хамаарч зарим мэргэжлийн хүмүүс тогтоож өгч буй насанд тэтэгвэрт гарах боломжгүй гэсэн эрсдэл гарсан. Ингээд тэтэгвэрт гарах насанд сонголт хийх боломж нээж өглөө. Энэ өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал, иргэдийн сэтгэл зүйд нийцсэн шударга шийдвэр гэж үзэж байна.
Цалин нэмэх асуудал бас бий. Энэ оны 4 дүгээр улирлаас эхлээд  инфляцын төвшинтэй уялдуулж цалин нэмнэ. Инфляцын төвшинөөс дээгүүр гаргаад цалин нэмэхэд өргөн хэрэглээний бараа нэмэгддэг.

Жефф Готлеб: Засгийн газар төсөв болон мөнгөний бодлогоо зөв чиглэлээр хэрэгжүүлж чадвал эдийн засаг өндөр өсөх боломжтой

/ОУВС-ийн Монгол Улсын хариуцсан ажлын хэсгийн ахлагч/  
-Би хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. Эдийн засгийн гүйцэтгэлийг харвал бидний төсөөлж байсанаас илүү үр дүн гарсан. Энэ нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаатай шууд холбоотой. Экспортын орлого өслөө. Үүнийг дагаад дотоодын эрэлт бас нэмэгдэж байна. 2017 оны 4 дүгээр сард батлагдсан энэ хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцтай. Энэ хүрээнд ОУВС бусад олон улсын байгууллага, түншүүдтэй хамтран оролцож байгаа.
Эдийн засгийн нааштай үзүүлэлтийг хэдхэн зүйлд тоймлож  хэлье. Монгол Улсын хувьд ойрын хугацаанд гадаад бондуудыг төлөх ёстой байсан. Үүнийг шийдвэрлэж чадсан.
Гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжих хугацаанд 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Тэгээд Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. Үүний үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд тогтворжсон. Хүүгийн төвшин буурсан. Засгийн газрын ойрын хугацааны өрийн дарамтаас гарч чадлаа. Тэгэхээр нэг жилийн өмнөхийг бодвол Монгол Улсын эдийн засагт учрах ямар нэг эрсдэл буурсан. Засгийн газар төсвийн алдагдал бууруулах, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр тууштай арга хэмжээ авсан, экспортын орлого нэмэгдсэн зэрэг нь эдийн засаг сайжрах гол хөшүүрэг боллоо. Гэвч цаашид энэ эерэг байдал хаггалагдаж эдийн засаг тууштай өсөх баталгаа болж чадахгүй. Тэгэхээр эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Тухайлбал, экспортын түүхий эдийн эрэлт огцом буурах магадлал бий. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт нэмэгдвэл эдийн засагт том цочрол болж магадгүй.  Иймд эдгээр эрсдлийг харгалзан үзээд гарсан үр дүнгээ бататгах бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай  байна. Монгол Улсын Засгийн газар төсөв болон мөнгөний бодлогоо зөв чиглэлээр хэрэгжүүлж чадвал эдийн засаг өндөр өсөлттэй, тогтвортой байх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан