Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-ын монгол хэл, орос хэл, англи хэлний сонсох даалгавар нэмэгджээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу 2 дугаар сарын 5-ны  09.00 цагаас эхэллээ. Тиймээс энэ жилийн ЭЕШ-ын онцлог, шалгуулагчдад тавигдах шаардлага болоод бусад нэмэлт мэдээллийн талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. 

Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөх юм. Үүн дээр өмнөх оны төгсөлтийн 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Ямар нэгэн босго оноо байхгүй ч ЭЕШ өгөх бүх шалгуулагч заавал өгөх ёстой юм.

ЭЕШ-ын бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

Тухайн бүртгүүлж байгаа хүүхдийн хувийн мэдээллийг УБЕГ-тай серверээ холбосон учраас автоматаар тухайн бүртгүүлэгч маань регистрийн дугаараа оруулахаар улсын бүртгэл дээр байгаа хувийн мэдээлэл нь гарч ирээд түүн дээр үндэслэн хичээл сонголт төлбөрөө хийх нөхцөл бүрдсэн байна. Хэрвээ хувийн мэдээлэл нь алдаатай байгаа тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежерт хандах юм байна. Шалгалтын бүртгэлийн хувьд нэг хичээлийн хураамж 5800 төгрөг байх юм.

Монгол хэл, бичгийн шалгалтад эссэ бичих даалгаврыг нэмсэн бол мөн монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна. Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100, бусад нь 80 минутын хугацаатай. 

Нэг хичээлийн шалгалтын хураамж 5800 төгрөг буюу өмнөх оныхоос нэмэгдээгүй юм байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж. 2017 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгчээ. Иймд БҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шалгалт өгөх боломжийг илүү нэмэхэд анхаарч  тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт нь тохируулж, шалгалтад нэмэлт боломж, нөхцөлүүдийг бүрдүүлэх юм байна. 

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дунд арав хоногт авахаар БСШУСЯ-нд санал хүргүүлжээ. Харин дүн нь долоодугаар сарын нэгэнд гарах юм. Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ.

Шалгуулагчид:

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гуравдугаар сарын дотор даруулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/

-Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк. Төрийн банк. Улаанбаатар банк, Хас банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлэх юм.

2 Сэтгэгдэл
Лвовлвлв
Монгол хэл
Хамгийн их уншсан