Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын өнгөрсөн онд төлсөн гадаад, дотоод өрийн тооцоо гарчээ


2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын Засгийн газар гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 165.2 тэрбум төгрөг төлжээ. Мөн Засгийн газрын дотоод бонд, векселийн үндсэн төлбөрт 5.4 их наяд төгрөг төлж барагдуулсан байна. Харин гадаад бондын үндсэн төлбөрт 950.8 тэрбум төгрөг төлжээ. Шинээр авсан болон дахин санхүүжилт хэлбэрээр авсан өрийн мэдээллийг нэгтгэж харвал 2017 онд 760 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авсан тооцоо гарлаа.
Эдгээрээс гадна  дотоодын зах зээлд нэг тэрбум 759 сая төгрөгийн урт хугацаат бонд, нэг тэрбум 366 сая төгрөгийн богино хугацаат бонд нэмж гаргаад төсөвт эх үүсвэр бүрдүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан