Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын баг тамирчдын туг өргөх ёслол мягмар гарагт болно


“Пёнчан-2018" өвлийн XXIII олимпын наадмын тамирчдын тосгон өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, нийт оролцогч 92 орны туг Пёнчан хотын тэнгэр дор манджээ. Харин оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" даваа гаргаас эхлэх бөгөөд эхэлж Ямайк, Бразиль, Румын болон Бельги улсын ёслол зохион байгуулагдах аж.
Харин Монголын баг тамирчдын туг өргөх ёслол ирэх мягмар гарагт 15.00 цагт "Пёнчан тамирчдын тосгон"-д зохион байгуулагдах нь. Энэхүү ёслолд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцох албан хүсэлт өгсөн байна. "Пёнчан 2018" өвлийн олимпын наадам нь 2 дугаар сарын 9-нөөс 25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Б.Ачбадрах 2 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт гүйлтийн цанын 15км зайд, ОУХМ Ч.Отгонцэцэг 2 дугаар сарын 15-ны өдрийн 15.30 цагт гүйлтийн цанын 10км зайд уралдах хуваарьтай байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан