Монгол бөхийн өргөөний 20 жилийн ойд зориулсан "Хийморь далласан аялгуу" бөхчүүдийн нэгдсэн тоглолт өнөөдөр болно. Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөв дэх жилдээ бөхчүүдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж буй нь энэ. Тоглолтод Монгол Улсын арслан Н.Батсуурь, гарьд Н.Ганбаатар, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, заан Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, харцага Б.Бат-Өлзий, харцага Д.Бат-Эрдэнэ, харцага М.Бадарч, харцага О.Хангай, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, начин С.Эрхэмбаяр, начин Д.Лхагвадорж, начин С.Багахүү, начин Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн гээд ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн бөхчүүд оролцох юм билээ. Бөхчүүд ая дуугаа өргөхөөс гадна олны танил дуучидтай хамтран хит болсон олон сайхан дууг дуулах юм байна. Урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Эрдэнэцэцэг, СТА А.Түмэн-Өлзий, Э.Чулуунчимэг нар оролцох нь.