Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт худалдан авалт өсчээ


Монголбанк энэ оны 1 дүгээр сард 1.1 тонн гаруй  алт худалдан авчээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед   770 кг алт авч байв. Ингээд  358 кг-аар илүү буюу 46.5 хувиар өссөн үзүүлэлт гарав. Энэ оны 1 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаа юм. Иймд  1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг болжээ. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан