Жил бүрийн сар шинийн босгон дээр Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, аварга тариаланч хамт олон, аварга тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Завхан аймгаас “Улсын аварга малчин”-аар: Цэцэн-Уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Арьхадын Баасандорж, Баянтэс сумын Хачиг багийн малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн малчин Лхүнрэвийн Төмөр-Очир, Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Банзрагчийн Амаржаргал, Нөмрөг сумын Нуур багийн малчин Дэндэвийн Тойвгоо, Завханмандал сумын Мандал багийн малчин Лувсан-Очирын Сосорбарам, Их-Уул сумын Зарт багийн малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Чойсүрэнгийн Алтансүх, "Улсын аварга тариаланч"-аар: Улиастай сумын тариаланч Ядамын Банзрагч, "Улсын аварга саальчин"-аар: Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү нар тус тус шалгарч малч ухаан, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.