Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамирчдаас допингийн шинжилгээг тогтмол авахаар болжээ


Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах зөвлөлийн хурал Монголын үндэсний олимпын хорооны хурлын танхимд болжээ. Хурлаар өнгөрсөн оны ажлын тайлангаа хэлэлцэж 2018 оны ажлын төлөвлөгөөгөө баталсан байна.
Допингийн эсрэг үндэсний төв нь 2017 онд БСШУСЯ-ны харьяа ЗГХАБТСГ-тай хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Харин 2018 онд Монголын үндэсний олимпын хороо, Эмнэлэг, эрдэм шинжилгээний комисстой хамтран 7 хоног тутамд Спорт холбоодын удирдлага, тамирчид болон дасгалжуулагчдад чиглэсэн “Sports Education - Mongolia” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн шинжилгээг тогтмол авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан