Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Жаргалан, Э.Эрдэнэтуяа нар маргааш мөнгөн медалийн төлөө хүч үзнэ


Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын “India open” олон улсын тэмцээн болж байна. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор нийт 17 ширэн бээлийтэн тулалдаж байгаа юм. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд О.Жаргалан, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө хүч үзнэ. Харин өнөөдөр 56 кг-д Х.Энх-Амар, Б.Мишээлт, 48 кг-д Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн төлөө тулалдах юм байна. Энэ тэмцээнээс гарцаагүй медаль хүртэнэ гэж харж байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань Кубын боксчинд ялагджээ. Тус тэмцээнд 23 орны нийт 224 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн тамирчин 2500, хоёрдугаар байр 1000, гуравдугаар байр 500 ам.долларын шагналтай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан