Маргааш Их британийн нийслэл Лондон хотноо эхлэх зуны ХХХ олимпын медаль олимпын түүхнээ хамгийн үнэтэй медаль болж байна гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. 85 мм диаметртэй медаль бүр 400 гр жинтэй. Эдгээрийг хийхийн тулд Монгол болон АНУ-ын Юта муж улсаас найман тонн зэс, алт, мөнгө авчирсан байна. Алтан медаль нь хагас кг жинтэй, зургаан грамм алт орсон бол үлдэх хэсэг нь зэс, мөнгө юм байна. Лондонгийн олимпын медалийн зураг загварыг зураач Дэвид Уоткинс гаргасан байна. Медаль дээр грекийн ялалтын бурхан Ник болон Темза мөрнийг дүрсэлсэн бол нөгөө тал дээр нь олимпын логог оддын цацраг дээр дүрсэлжээ. Одоо олимпын шагнал медалиуд хатан хааны гэр бүлийн үнэт эдлэлтэй хамт Тауэрт хадгалагдаж байна. Медалийн өөрийн өртгийг зарлаагүй гэнэ.
Бээжингийн олимпын медаль ердөө 200 грамм жинтэй байсан юм.