Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ПЁНЧАН-2018”-д оролцох цанын тамирчид эрхээ баталгаажуулжээ


“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпын наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпын наадамд оролцох тамирчдын квотыг 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан.
Олон улсын олимпын хороо, "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпын наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний олимпын хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох 2 тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Ингэснээр "Пёнчан-2018" өвлийн олимпын наадамд Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах (дундаж оноо 122,79) 15 км, ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156,86) 10 км-ийн зайд ирэх сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан