Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхлэлээ
2018 оны Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхлэлээ.
Тэмцээний нээлтэнд:
ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр
Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба
МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар
Занданшатар клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцож, шатарчдадаа амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 нийт 222 шатарчин оролцож байна. Монгол улсын Спорын мастер 7, ДШХ-ны дэд мастер 11, МУ-ын дэд мастер 17 оролцож байна.
Тус тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран ажиллаж байна.
Хагас зуун жилийн түүхтэй энэ удаагийн тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 200 гаруй шатарчин оюун ухаанаа сорино.
Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Хагас шигшээ тэмцээнийг 3 дугаар сарын 17-19ны өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулах бол Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймагт болох юм.
0 Сэтгэгдэл