Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын хооронд “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулах гэж байна.
Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 26-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болно.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хорооноос нийт 18 багийн 90 гаруй тамирчин оролцох