Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бэхбаяр Энэтхэгийг зорьжээ


“Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр нэгдүгээр сарын 9-нд эхэлсэн Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-д оролцохоор өчигдөр тус улсыг зорьжээ. Бэхээ гавьяат ийнхүү гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа нь энэ юм. Түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери) “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багаас хүч үзэхээр болжээ. Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-3 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин зүтгэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан