Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тринадад ба Тобагогийн АТА

Монголын буудлагын дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн шавь, Бээжин 2008 олимпийн наймдугаар байрны шагналт Ц.Мөнхзул олимпийн эрхээ авч чадаагүйд олон хүн харамсдаг билээ. Харин түүний багш Алтаа нь Тринидад ба Тобаго улсын гар бууны тамирчин Даниел Рожерсийг дасгалжуулах урилгыг хүлээн авч, өдгөө Карибийн тэнгисийн энэ улсын багийн гишүүний мандатыг зүүн, Лондонд хүрэлцэн иржээ. Тринидад ба Тобаго улс нийт 25 тамирчинтай их тулаанд ирсэн бөгөөд Даниел бууч Улаанбаатар хотноо олон удаа бэлтгэл хийж “монголжсон” тамирчин билээ. 1988, 1992 онд тамирчнаар, 2000, 2008 онд дасгалжуулагчаар Олимпийн “ утаа үнэрлэсэн” АТА маань ийнхүү тав дахь удаагаа “зодоглож” буй нь энэ ээ. Мөн 2002 оноос Герман улсын харьяат болсон Доржсүрэнгийн Мөнхбаяр ч бас немцүүдийнхээ хамт тосгонд буужээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан