Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын багийн анхны хэсэг тосгондоо нэгдэв

Анх 8 дугаар сарын 3-ны өдөр Сарри мужийн спортын төвд хамтарсан бэлтгэлээ базаасан байт харваа, марафон гүйлтийн долоон тамирчин, дасгалжуулагч будант Албионд хөл тавьж байснаас хойш жүдо, усанд сэлэлт, буудлагын тамирчид ар араасаа ниссээр олимпийн тосгонд суурьшлаа. Одоогоор чөлөөт бөхөөс бусад зургаан төрлийн 21 тамирчин дасгалжуулагчдын хамт олимпийн хотхондоо жигдрэн жагсаад байна. Жүдогийн Холбооныхон бэлтгэл хангагч Ч.Болдбаатар, Б.Тэмүүлэн, Г.Одбаяр, А.Батсуурь, Э.Энхбат, Г.Болдбаатар, А.Цолмон, Г.Отгонцэцэг зэрэг арав гаруй жүдочдыг Лондон хотод газардуулсан бөгөөд тэд олимпийн татами дээр хүч сорих андуудынхаа төлөө хөлсөө гартал зүтгэж байгаа бол Олимпийн Боксын Холбооныхон Сарри мужид ширэн бээлийтнүүдийнхаа хамтарсан бэлтгэлийг зохицуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан