Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвлийн олимпод оролцох тамирчид 1400 ам.долларын тэтгэлэг авчээ


Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын цанын холбооны тамирчин Ч.Отгонцэцэг, А.Энхтуул, Б.Ачбадрах нарт тэтгэлэг гардуулжээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг "Пёнчан-2018" өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын гацаарчилсан төрлөөр хичээлэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-оос зарласан билээ. Уг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь Спорт холбоо-МҮОХ-ОУОХ-той дөрвөлсөн гэрээг байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин тус бүр 1800 ам.доллар, дасгалжуулагчид 1400 ам.доллар, бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200 ам.доллар олгох гэрээтэй байдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан