Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ" уриан дор энэ сарын 8, 9-нд зөвлөлдөх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд аймаг, нийслэлийн ЕБС-ийн багш, удирдах ажилтнууд оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар зөвлөлдөж, саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлэх юм. Сурагчдын амралт эхэлсэн энэ үед багш, нийгмийн ажилтнууд, захирал, удирдлагууд нэгэн дор чуулж, нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл, ажлын ачаалал, анги дүүргэлт зэрэг өргөн хүрээнд асуудлаа хэлэлцэж, системийнхээ алдаа, оноог бүхэлд нь шүүн тунгаах боломж олгож байгаагаараа энэ удаагийн зөвлөгөөн ихээхэн ач холбогдолтой гэж салбарын удирдлагууд үзэж буй юм. Тус зөвлөгөөнөөр сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар, багшлах боловсон хүчин, агуулга стандарт, гэр бүл, хүүхэд хамгаалал зэрэг сэдвийн дор өрнөнө.