Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь хэнд ашигтай вэ
-Шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 122 тэрбумаар өснө-
Шинэ оноос нийгмийн даатгалын шимтгэлийг 1,0 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлсөн хугацаанаас шууд хамаардаг. Тиймээс даатгуулагчийн төлөх шимтгэл бага байх тусам тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдож улмаар тэдний нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2008 он хүртэл 19 хувь байсныг таван пунктээр буулгаж 14 хувь болгож ажил олгогч, даатгуулагч-иргэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр 7,0 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөг болсон. Ингэж бууруулснаар улсын төсвийн ачаалал асар ихээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэрт зарцуулдаг хөрөнгийн 40 гаруй хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь мөнгөн дүнгээрээ 570,2 тэрбум төгрөгт хүрчээ.
Шимтгэлийг 2018 онд 1,0, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөснөөр тэтгэврийн даатгалын сангийн орлого 2018 онд 122, 2019 онд 193, 2020 онд 337 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвөөс тэтгэврийн санд олгох татаас энэ хэмжээгээр буурч, иргэдийн тэтгэврийг нэмэх боломж бүрдэх юм. 2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх ч 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн ирээдүйд авах тэтгэвэр өнөөдөр төлж буй шимтгэлээс хамаагүй илүү хувиар нэмэгдэх боломж бий болж байгаа.
Шимтгэлийг 2008 онд мөрдөж байсан хэмжээнд хүргэхэд ажил олгогчид зарим талаар хүндрэлтэй боловч даатгуулагч-иргэдэд ирээдүйд өндөр тэтгэвэр тогтоох нөхцөл бүрдэж буй нь манай монголчуудын хэлдгээр “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” билээ.
Хэрэв шимтгэл нэмэхгүй бол 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн хувьд шимтгэл бага байгаагаас нэрийн дансанд бичигдэх шимтгэлийн хуримтлал бага болж улмаар ирээдүйд авах тэтгэвэр хэтэрхий доогуур тогтоогдохоор байгаа нь бодитой үнэн. Иймд шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, шимтгэл төлөгч иргэдийнхээ ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх боломжийг бүрдүүлж буй юм гэж http://mlsp.gov.mn мэдээлэв.
0 Сэтгэгдэл