Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холливудын бүсгүйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэв


АНУ-ын кино, театр, телевизийн салбарын томоохон төлөөлөгчид болсон нэр алдартай бүсгүйчүүд хамтран хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий “Time"s Up” хөдөлгөөнийг санаачлав.Энэ тухайгаа хөдөлгөөний албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Одоогоор 300 гаруй бүсгүй энэ хөдөлгөөнд нэгдсэнээ илэрхийлсний дотор жүжигчин Натали Портман, Эмма Стоун, Риз Уизерспун, Эшли Жад, Женнифер Энистон нар багтжээ. Зохион байгуулагч нь алдарт “ Хүслийн анатоми” цувралын зохиолч, продюсер Шонда Раймс аж. Ажилтнуудаа бэлгийн дарамтанд оруулдаг компаниудад торгууль ногдуулах, хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэжээ.  Мөн өөрсдийн салбар дахь жендерийн тэгш эрхийг хангахын төлөө тууштай үйл ажиллагаа явуулна гэсэн байна. Өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж буй эмэгтэй жүжигчид найруулагч Харви Вайнштейнийг эсэргүүцэн бүгд хар хувцас өмсөхөө илэрхийлсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан