Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нас чацуу” ээж охин хоёр

Америкийн Теннесси мужийн иргэн 26 настай бүсгүй 24 жилийн өмнө хөлдөөсөн донор эсийн  үр хөврөл суулгуулж, эрүүл саруул охин төрүүлжээ. Энэ оны гуравдугаар сард Тина Гибсон 1992 онд хөлдөөсөн донор эсийг суулгуулж, хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөр 11 дүгээр сарын 25-нд охиноо төрүүлж, Эмма хэмээн нэрлэсэн байна.  Эмма охин бол дэлхийн хамгийн анхны 2 арван жилийн турш хөлдөөгчинд хадгалагдсан донор эсээс хүн болсон тохиолдол юм. Өөрөөр хэлбэл охин ээжээсээ нэг жил хэдхэн сараар дүү гэж болно.



Долоон жилийн өмнө Тина Гибсон гэрлэсэн бөгөөд байгалийн жамаар жирэмслэх боломжгүй гэдгээ мэдэж байлаа. Учир нь түүний нөхөр хүүхэд байхдаа булчирхайн халдвараар өвчилсний улмаас үргүй болжээ. Тиймээс Тина болон түүний нөхөр Бенжамин Гибсон нар донор эсээс хүүхэдтэй болох хөтөлбөрт хамрагдахаар шийджээ.



Залуус Ноксвиллийн “Донор үр хөврөлийн төв”-д хандсан байна.  Гуравдугаар сард гурван донор эсийг түүний өндгөн эсэд суулгаснаас нэг нь амилж, үр хөврөл тогтжээ. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 3,4 кг жинтэй, 50,8 см өндөртэй эрүүл чийрэг охин төрүүлсэн байна. АНУ-д 2003 онд анх Донор эсийн үндэсний төвийг байгуулсан аж. Төвийн мэдээллээр хөлдөөсөн үр хөврөлийн 75 хувь нь амилдаг ч 49 хувь нь амжилттай үр хөврөл болон хүн болж төрдөг гэнэ.  Одоогоор тус төвд хандсан хүмүүсээс  686 нь хүүхэдтэй болсон байна. Харин Теннесси мужийн их сургуулийн мэдээллээр Эмма бол 24 жил хадгалагдсан донор эсээс хүн болж төрсөн анхны тохиолдол. Үүнээс өмнө 19 жил хадгалагдсан донор эсээс үр хөврөл бүрдэж, хүүхэд төрж байсан гэнэ.


Залуу ээж Тина өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж тодорхойлж байна. Тэрээр “Дэлхийн анхны тохиолдол байна уу, сүүлчийнх байна уу, надад хамаа алга. Би зүгээр л хүүхэдтэй болохыг хамгаас их хүсч байлаа. Үнэндээ охин минь миний үеийн бүсгүй, миний найз байх байсан ч юм бил үү гэж бодохыг хүсэхгүй байна” гэжээ. 
Охины аав Бенжамин “Эмма бол үнэхээр гайхамшиг. Олон жилийн турш хөлдүү байсан эсээс төрсөн гэхэд миний охин үнэхээр үзэсгэлэнтэй юм” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан