Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын хөлбөмбөгчид FIFA-гийн чансааны 187-р байрт бичигджээ


Үндэсний шигшээ баг энэ онд олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцоогүй ч дэлхийн чансааны 135-д бичигдэж буй Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Хэдийгээр тэнцээ, хожил авч чадаагүй ч ОУХБХ-ны шигшээ багуудын өдрүүдээр /FIFA days/ тоглолт хийснээр дэлхийн чансаа ахиулах боломж бүрдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор шигшээ багийн чансааг ахиулах албан ёсны тоглолтуудад оролцох үндэсний шигшээ багийн 2018 оны төлөвлөгөө гарчээ.
Мөн МХБХ ирэх жилүүдэд дээрх жишгээ хадгалж үндэсний шигшээ багаа албан ёсны тэмцээн уралдаануудад оролцуулан бусад насны шигшээ багуудын хамтаар хилийн чанадад бэлтгэл хийлгэн, туршлага суулгах нөхөрсөг тоглолтуудад оролцуулахаар болсон байна. 2022 оны ДАШТ-ий эрхийн тэмцээнд оролцох зорилго тавин ажиллаж буй нь энэ аж.
Ямартай ч 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан манай шигшээ багийнхан хоёр жилийн дотор чансаагаа 187 хүртэл ахиулж чаджээ. Энэ нь Монголын Хөлбөмбөгийн холбоо шигшээ багийнхаа амжилтад анхаарч 2017 оны 3-р сард үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "UEFA Pro" зэрэглэлтэй Хан Майкл Вайссыг томилсны эхний жилийн үр дүн гэж хэлж болохоор юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан