Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канадын тэрбумтныг эхнэртэй нь хамт хөнөөжээ



 Канадын хамгийн баян гэр бүл болох Шерман түүний эхнэр Хани нар сэжигтэй байдлаар гэртээ нас барсан байсныг цагдаа нар мөрдөн шалгаж эхэлжээ. Эм үйлдвэрлэлийн “Apotex”компанийн эзэмшигчид бөгөөд тэдний үеэлүүд олон жилийн турш хамтран эзэмшихээр заргалдаж байсан ч гэдэг.

Тэрбумтан Бернард түүний эхнэр Ханни нар энэ сарын 15-ны баасан гарагт Торонто дахь өөрийнхөө гэрт нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаагийнхан гадны нөлөөтэй гэж үзсэн байна. “Apotex” компанийн зүгээс тэднийг нас барсныг баталжээ. Тус компанийн төлөөлөгч “Бид бүхэн энэ мэдээллийг сонсоод үнэхээр их цочирдсон. Бидний бүх бодол санаа, залбирал өнөөдөр энэ гэр бүлийн гишүүдтэй хамт байгаа” хэмээн “Forbes”-ийн сэтгүүлчид э-мэйлээр дамжуулан мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан хэргийн газарт хийсэн үзлэгээр хосуудыг олсоор боож алсан болохыг тогтоосон байна. Шерман 75 настай байсан бөгөөд тэдний гэр бүл 4 хүүхэдтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан