Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийнхаа наадамд хамгийн олон түрүүлсэн бөхийн нэрэмжит барилдаан болно


Их Монголын Хүчтэн дэвжээнээс санаачлан Өвөрхангай аймгийн сумдын нутгийн зөвлөлтэй хамтарч нутгийн бөхчүүдийн дунд сар тутам барилдаан зохион байгуулж байгаа.
Энэ сарын ээлжит барилдааныг Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, 1982 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч "Улсын начин" цол хүртсэн Самдангийн СОСОРБАРАМ-ын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна. Ерөнхий зохион байгуулагчаар С.Сосорбарам начны нутгийн дүү, улсын начин Б.Сангисүрэн ажиллаж байгаа бол, ивээн тэтгэгчээр "Ав шүтээн" ХХК-ийн захирал, бөхийн хорхойтон Л.Гомбо, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон н.Түмэнжаргал нар ажиллаж байгаа аж.
С.Сосорбарам улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглож, эхний удаад буюу 1982 оны улсын баяр наадамд өөрийн амидаа, улсын арслан Л.Сосорбарамаар тав давж улсын цолд хүртсэн түүхтэй. Мөн тэрээр Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн бөгөөд түүнээс өөр Өвөрхангай аймгийн наадамд тав түрүүлсэн бөх байхгүй юм.
Барилдаан энэ сарын 22 буюу энэ баасан гарагийн 10:30 цагт "Мөнхийн Үсэг" группийн спорт танхимд болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан