Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын багийн ахлагч 25 настай Рашее Уоррен


2007 оны Чикагогийн дэлхийн аварга Рашее Уоррен Америкийн боксчдоос анх удаа олимпын гурав дахь наадамд өрсөлдөх болсноороо Лондонд бас нэгэн түүхийг бүтээлээ. 52 кг-ын алтан медальт боксчин Рашее Уоррен багийнхаа ахлагчаар томилогдоход түүний амьдралын туршлага нь тус болсон гэлтэй. Өдгөө 25 настай Уоррен анх 2004 оны Афины зуны олимпод 17 настайдаа өрсөлдөж байхдаа хамгийн залуу нь байж, эхний тоглолтондоо олимпын хүрэл медаль хүртсэн Хятадын Зоу Шиминд дийлдсэн. Улсын дөрвөн удаагийн аварга Рашее Уоррен 2008 оны Бээжингийн зуны олимпын наадмын эрх олгосон 2007 оны Чикагогийн дэлхийн аваргын тэмцээнээр ихээхэн хөгжиж дэвшсэн хэдий ч дараа жилийн олимпоор мөн л эхний тоглолтондоо ялагдсан. Дөрвөн жилийн дараа илүү сайхан ур чадвартай болсон Уоррен Лондонд бүхнээ харуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрээр 52 кг-д алт авахын тул нэлээд хэдэн хүндхэн тулааныг дандаа тэргүүн зэргийн шилдэгүүдтэй хийнэ гэдгээ ч мэдэж байгаа хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан