Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амжилтгүй үр хөндөлтөөс амьд үлдсэн ураг


“Миний ээж намайг найман сартай ураг байхад аборт хийлгэсэн ч би амьд үлдсэн юм”

1977 оны наймдугаар сарын 29-нд нэг кг гаруйхан жинтэй бяцхан охин төрөх эмнэлгийн хүүхдүүдийн тасгийн бойжуулагч дотор арайхийн амьсгалж байлаа. Гэвч түүний хажууд сандарч, тэвдсэн, айж, эмээсэн, аврал эрсэндээ бяцхан үрийнхээ гараас атгах эцэг эх харагдсангүй. Мелисса Оден гэх энэ охины ээж аль хэдийнэ эмнэлгийг орхин оджээ. Учир нь тэр 31 долоо хоногтой урагаа үр хөндүүлсний улмаас эмнэлгийн хог хаягдлын устгалд орчихсон гэж бодсон биз. Айова хотын эмнэлэгт хийсэн энэ үр хөндөлтийн улмаас Мелиссагийн ээж 36 жилийн турш өөрийнхөө охиныг амьд гэдгийг мэдээгүй юм. Харин Мелиссагийн хувьд өөрийнхөө эмгэнэлтэй бас азтай хувь заяаны тухай сонссон ч 20 жилийн ээж нь үр хөндүүлэхийг хүсээгүй  гэдгийг мэдээгүй гэдэг.

Тэр эмнэлгийн эмх замбараагүй хог хаягдал дундаас хүүхдийн чадал муутайхан хоолойноор уйлахыг сонссон сувилагч эмэгтэйд насан туршдаа талархах ёстой гэдгээ л сайн мэдэж байлаа.  Хогон дунд амьд хүүхэд хаясныг мэдсэн сувилагч жижүүрийн сувилагчид энэ тухай хэлтэл “хүүхдийг орхио. Удахгүй үхнэ биз” гэснийг ч Мелисса мэдэж байлаа. Харамсалтай нь харгис сувилагч эмээ нь байсныг хожим мэдсэн гэдэг. Ийм түүхийг туулсан, сонссон хүн магадгүй сэтгэлээр унаж, өс хонзон санах биз. Гэтэл Мелисса өөрийг нь хайрлах гэр бүлтэй учирч, өнгөрсөн жил төрсөн ээжийгээ олж, уучилсан гэдгээ хэлсэн байна.


 “Намайг олохдоо ээж минь 19 настай байсан юм билээ. Эмнэлэгт сувилагчаар ажилладаг эмээ маань хүчээр үр хөндүүлснийг би олж мэдсэн. Ээж минь намайг амьд үлдсэнийг огт мэдээгүй. 30 жилийн дараа энэ бүх үнэнийг би ээжээсээ түрүүлж мэдсэн юм. Энэ урт хэцүү зам минь уур хилэн, өс хонзонгоос илүү итгэл найдвар, уучлал өршөөлийг миний сэтгэлд буй болгосон” хэмээн Мелисса бичсэн байдаг.

Амьдралын төлөөх тэмцэл

Айова мужийн Су-Сити эмнэлэгт хэдийгээр АНУ, Англид хориглосон ч 31 долоо хоногтой ургийг үр хөндөлтөөр хэвлийгээс нь гаргасан байгаа юм. Мелисса хэдий дутуу ураг ч амьд төрсөн байна. Шарласан арьс, амьсгалын замын эмгэг, тархины харвалттай ургийг эмч нар  хараа, сонсгол бүүр мэдрэлийн согогтой хүн болно гэж оношлож байв. Охин гурван долоо хоног Айовагийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт гуурсаар хооллосоор байлаа. Охиныг олсон сувилагч түүнд хувцас, живх авч өгч, өөр нэг сувилагч Кэти Роуз гэдэг нэр хайрлав. Охин гурван сарын дараа эмнэлгээс гарлаа. Үнэндээ түүнийг Линда болон Рон Оден нарын гэр бүл өргөж авсан байна. Өмнө нь  4 жилийн өмнө Тэмми нэртэй охин мөн өргөж авсан байжээ. Олон жилийн турш тэд Мелиссаг аварсан сувилагч Мэритэй захидлаар харилцаж, охины зургийг явуулсаар байлаа. Харин охин өөрөө бичиж, уншиж сураад Мэритэй харилцдаг болов. 
“Мэри бидний нөхөрлөл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Энэ хүн л намайг ер бусын гэдэгт итгүүлж, надад санаа тавьж, хайрладаг. Өөр хэн ч түүнийг орлож чадахгүй гэдэгт би итгэдэг". 
5 нас хүрэхдээ Мелисса үеийнхээ хүүхдүүдийг биеийн болоод оюун ухааны хөгжлөөр гүйцсэн байна. 

“Бөмбөг дэлбэрсэн нь" 

Мелиссагийн эцэг эх нь охидоосоо өргөмөл гэдгийг нь огт нуудаггүй байв.

“Бусад эгч дүүсийн адил Тэмми бид хоёр үргэлж л маргалддаг байсан юм. Намайг 14 настай байхад бидний ээлжит маргааны үеэр тэр “Наад зах нь миний эцэг эх намайг хүсч төрүүлсэн юм шүү” гэлээ. Би ч шууд л ээж аав хоёр дээрээ очоод үнэнийг хэлэхийг хүссэн. Тэд намайг амжилтгүй үр хөндөлтөөс амьд үлдсэн хүүхэд гэдгийг хэлсэн юм. Эцэг эх маань намайг энэ үнэнийг мэдээснй гэж огт хүсээгүй гэв. Тэр оройноос хойш л тэнгэр хөмөрчих шиг болсон.  Би хэрцгий догшин болж, өөрийгөө яах гэж амьд үлдсэн новш вэ гэж хараах болов. Өсвөр насны хүмүүжилгүй, хүний үг сонсдоггүй, хашгичсан, тэнэсэн, уусан нэгэн болж хувирч байлаа. Би сэтгэлийн гүн дэх шархаа мартахын тулд архи ууж байлаа. Гэвч эцэг эх минь намайг яагаад ийм байдалд ороод буйг огт ойлгохгүй байсан юм”

 Үнэний эрэлд

 Гэвч Мелисса бүхий л хүчээ дайчлан, Өмнөд Дакотагийн их сургуульд улс төр судлалын чиглэлээр суралцахаар болжээ. Сүүлд тэр төрсөн ээжийгээ тэнд сурч байсныг, эмээ нь буюу ээжийг нь үр хөндөлт хийлгэхэд хүргэсэн хүн нь сургуульд нь профессор хамгаалсныг ч олж мэдсэн байна.


“Тэр үед би энэ тухай огт мэдээгүй. Гэхдээ одоо бодох нь ээ, тэнд байсныг нь мэдээгүй нь ч болсон юм”.

 Өнгөрсөн амьдралынхаа тухай мэдэхийг хүссэн Мелисса 19 нас хүрээд төрсөн эцэг эхээ олохоор хичээх болж. Өргөж авсан талаарх баримтанд нь түүнд хэрэг болчих ямар ч мэдээлэл байхгүй. Су-Сити эмнэлэгт очиж, архивын бичиг баримттай танилцав. Ингээд тэр жилийн бүхий л утасны лавлах, сонинг эргүүлж, төрсөн ээж нь байж болох хүний тухай бүхий л сэжүүр сэжим эрэв. Бүүр сонинд хүртэл ээжийгээ хайж байгаа тухай зар нийтлүүлж үзжээ. Харамсалтай нь энэ бүх зүтгэл нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байлаа. Ингээд урт удаан эрэн сурвалжлах ажлынхаа ачаар тэр оньсгоны түлхүүрийг олов.


"Би их сургуулийн эмхтгэлийг үзэж байгаад өөрийнхөө  эмээг байж магадгүй хэмээн таамаглаж байсан хүнтэйгээ  танилцав. Гэхдээ тэр хүн миний амьдралд юу хийсэн тухай огт мэдээгүй юм шүү. Ингээд түүнд захидал бичтэл өвөөгөөс маань хариу ирлээ.
Тэр “чи бол хүсээгүй хүүхэд байсан гэдгийг хэлээд биднээс тусламж хүсээд нэмэргүй дээ. Тэр өдрөөс хойш бид охингүй болсон” гэж бичсэн байлаа."

Асуулт бас хариулт

Мелисса хэдэн жилийн турш өнөөх эрэн хайх ажлаа зогсоов. Учир нь хүнтэй гэрлэж, хоёр ч охин төрүүлэв. Том охиноо өөрийнхөө төрсөн эмнэлэгт төрүүлсэн байна. Гэтэл 36 хүрч байхад нь төрсөн ээжийнх нь ихэр ах гэх хүн түүнтэй холбогдов. Эцэг эх нь коллежийн оюутан байсан тухай ч хэлж.

 “Миний ээж спортоор хичээллэдэг байсан болохоор сарын тэмдгийн мөчлөг нь байнга л алдагддаг байсан аж. Жирэмсэн болсноо ч мэдэлгүй явсаар нэлээн том болсон хойно нь мэджээ. Гэхдээ ээж маань  үр хөндүүлэхийг хүсээгүй. Харин эмээ өвөө хоёр миний эцэгтэй цаашид учраа олж амьдарч чадахгүй гэж үзсэн аж. Ингээд л тэд ээжийг эмнэлэг рүү хөтлөөд явж. Миний хувьд энэ бол аянга цахих шиг сонсогдсон юм. Хэдийгээр ээжийг том эгч нь эмнэлгээс оргуулахаар зэхсэн ч бүх зүйл аль хэдийнэ болоод өнгөрчихсөн байсан гэдэг. Мелисса үнэхээр гайхаж байлаа. Эх минь хэн бэ гэдэг нь тодорхой байхад түүний гарын үсэггүй намайг өргүүлсэн байгаа юм.
 
Дахин уулзалт

Ингээд 17 жилийн эрлийн эцэст ээжийнх нь ихэр ах тэднийг холбож өгсөн байна.
“ Бид хоёрын хэн нь эхлээд сайн байна уу гэж бичсэнийг би ер санадаггүй юм.Үнэхээр хоёулаа хэлэх үгээ олохгүй мэлэрснээ л санадаг. Бид уулзахаасаа өмнө 3 жилийн турш захидлаар харилцаж, утсаар ярьж байлаа.  Ингээд би эхлээд алхам хийж, нүүр тулан уулзахыг санал болгосон. Ээж минь маш баяртайгаар зөвшөөрч, өнгөрсөн жилийн тавдугаар сард ээжийнхээ царайг би гэдэг хүн харлаа. Үнэхээр аймшигтай байсан шүү. Бид тэврэлдээд удаан уйлсан. Ээж минь өөрийгөө ихэд буруутгаж байгаа нь илт харагдаж байсан ч би түүнийг юунд буруутгадаггүй гэдгээ хэлсэн юм. Би өөрийнхөө эцгийг, эмээгээ  ч уучилж байгаа шүү гэдгээ ээждээ хэлсэн” .  Мелисса нэлээн хэдэн жилийн өмнө нь эмээ нь нас барсан гэдгийг сонсчээ. Хоёр дүүтэй болсон байлаа.

"Энэ бүх хугацаанд үр хөндөлтийн  дараа амьд үлдсэн 223 хүнтэй би холбоо барьсан. Дийлэнх нь АНУ-д амьдардаг юм билээ. Би итгэл найдварын ачаар уучилж сурсан. Өнгөрснөө уучилж чадахгүй бол ирээдүйд жаргалтай байж чадахгүй юм шиг байна билээ. Бид хүн. Тийм учраас бүгд л алдаа гаргадаг” хэмээн Мелисса номонд бичжээ. 

0 Сэтгэгдэл
8 сартай гэж хэзээ мөдгүй төрөх гэж байсан хүүхдийг хөнөөхөөр аборт хийх гэж бас байдаг аа, бурхан минь
Хамгийн их уншсан