1999 онд энэ түүх дэлхий дахиныг уяраасан билээ. Эхоны эмч нар Америкийн иргэн бүсгүйн гэдсэнд бойжиж буй хүүхэд нь нуруу нугалмын гажигтай учраас хэрвээ төрвөл хэзээ ч явж, сууж чадахгүй, бүүр энгийн хөдөлгөөн ч хийж чадахгүй, хорвоо дээр өнгөрүүлэх хугацаа нь ч богино гэсэн онош тавьсан байна...
Эмч нар урагт амьдрах боломж олгохын тулд эхийн хэвлийд нь нурууны хөгжлийн гажиг засах хагалгаа хийсэн юм. Хэтэрхий эрсдэлтэй ч хагалгааны зүсэлт хийх агшинд 21 долоо хоногтой ургийн бяцхан гар мэс заслын эмчийн хуруунаас аврал эрэх мэт чанга атгажээ. Мэс заслын явцыг гэрэл зургийн хальснаа буулгаж, видео бичлэг хийж байсан зурагчин энэ агшныг алдсангүй. “ Итгэл найдварын гар” хэмээх энэ гэрэл зураг дэлхий дахинаа алдартай болсон билээ.
Хагалгаа амжилттай болж, хүүхдийн нурууны гажгийг ургийн өсөлтийн явцад засах анхны мэс ажилбар энэ болов. Ингээд 1999 оны 12 дугаар сарын 2-нд Самуэль Александр Армас мэндэлсэн юм.
2012 онд хүү эрүүл чийрэг өсч торнисоор...
Өнөөдөр тэрээр 17 нас хүрчээ. Нурууны гажигийн
тухайх асуудал ард үлдсэн гэж болох ч харамсалтай нь хүү удаан урт замд алхах
боломжгүй учраас заримдаа тэргэнцэр дээр суух шаардлага гардаг. Эмч нар хүүд аз
жаргалтай, эрүүл энх амьдралыг бэлэглэж чадсан юм. Самуэль хүү спортоор
хичээллэдэг. Тэр тусмаа сагсан бөмбөг тоглох маш дуртай. Тэр бусдад ч үргэлж итгэлийн гар нь байх чин хүсэлтэй эр болон өсч хүмүүжиж байна.