Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрхангай аймаг хоёр тэрбум төгрөгөөр хүүхдийн ордон барих нь



Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарлажээ. “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ээр хийж гүйцэтгэх хамгийн том ажил нь Хүүхдийн ордон барьж, байгуулах аж. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийн тулд кино театртай, урлаг заалтай, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан секцүүд хичээллэх боломжтой томоохон ордонг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр барихаар болсон байна.
 
Тус аймаг хүүхэд оролцсон гэмт хэргийн тоогоор улсад хоёрдугаарт ордог. Мөн хүүхэд гэмт хэргийн золиос болох, сурагчдын дунд үе тэнгийнхний дарамт шахалт ихсэх явдал сүүлийн жилүүдэд эрс өсч байгаатай холбогдуулан хүүхдийн хүмүүжил, хамгаалал руу анхаарал хандуулж байгаа нь энэ юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан