Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Энэ сарын 12-нд өндөрлөх тус тэмцээнд манай улсаас "Бээжин-2008" олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, Армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 28 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцож байгаа. 10 дахь удаа зохион байгуулагдаж буй тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөж байгаа аж. Тэгвэл тус тэмцээний хийн гар бууны 25 метрийн дасгалд "Бээжин-2008" олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртээд байна.