Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн эртний олон давхар сүм шатжээ



Хятадын Сычунь мужийн баруун хойд хэсэгт орших дэлхийн хамгийн эртний 16 давхар модон сүм өчигдөр галд өртөж, устсан тухай “Жэньминь жибао”-ийн эх сурвалжаар дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээллээ. Харамсалтай нь сүмийг аварч чадаагүй гэнэ. 
4 цагийн дотор цамхаг бүрэн шатаж устаж үгүй болсон бөгөөд мөргөлийн хоёр танхим ч шатсан аж. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй, мөрдлөг эхлээд байгаа гэнэ. Галын улмаас хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл байхгүй гэжээ. 
Мин улсын /XIV-XVII зуун/ үед баригдсан гэгддэг энэ сүм 2008 онд газар хөдлөлд өртөж, нэлээн эвдэрсэн аж. Галд өртөх үед тус сүмийг сэргээн засах ажил хийгдэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан