Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУСЯ-ны хамт олон хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэллээ


БСШУСЯ-ны хамт олон өнөөдөр цагаан тууз зүүж, “Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч, “Эрчүүд бид хүчирхийллийг зогсоож чадна” хөдөлгөөнд нэгдлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Монгол Улсад анх 1997 онд тус аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зохион байгуулсан аж. Харин 2004 оноос хувь хүн, бүлэг, төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд энэ аянд нэгдэж эхэлжээ.
Энэхүү хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсохгүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог нэмэгдүүлж, шинэ санаа, стратегиар баяжин, өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин хөгжүүлдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан