Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкны алт худалдан авалт 1.5 тонноор нэмэгдэв


Монголбанкны худалдан авсан алт энэ онд огцом нэмэгдлээ. Төв банк 19.1 тонн алт худалдан авсан дүн гарав. Энэ бол  11-р сарын эцсийн байдлаар гарсан статистик. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 1.5 тонноор илүү байгаа юм. Төв банкинд тушаасан алтны хэмжээ ийнхүү өссөнийг “Монгол алт” аян өрнүүлсэн, өнгөрсөн жилийн 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсонтой холбон тайлбарлаж байна. Хамгийн их алт худалдан авсан үе нь наймдугаар сар. Энэ сард 3.2 тонн алт худалдан авчээ. Монголбанк энэ онд 20 тонн алт худалдан авна гэсэн зорилготой байгаа. Тэгвэл он дуустал уг зорилго нь биелэх бололтой. Алтны үнэ ерөнхийдөө тогтвортой байна хэлж болно. Учир нь 8-р сараас хойш дунджаар нэг гр нь 100 мянган төгрөгийн ханштай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан