Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Анхцэцэг ДАШТ -ээс хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ


АНУ-ын Анахейм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Энэ амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх насанд хүрэгчдийн дэлхийн анхны медаль болов.

Түүний оролцсон жинд Мексикийн тамирчин түрүүлсэн бол тэмцээн зохион байгуулагч орны туйванч мөнгөн медаль хүртсэн юм. Анхаагийн хувьд нуруу, гарны бэртэл санаа зовоож байсан ч шүд зуун санасан зорьсондоо хүрч чадлаа. М.Анхцэцэг маань удахгүй түлхэлттэй өргөлтийн төрөлд хүч үзэх билээ.

Тэмцээнд 68 орны 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр манай Г.Анужин есдүгээр байрт орсон бол нөгөөдөр 90 кг-ын жинд Э.Билэгсайхан оролцох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан