Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чебоксар хотын “Ice Palace Arena”-д эхэлнэ. 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын бөг өрсөлдөнө. Энэ жилийн тэмцээний “А” хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, “В” хэсэгт Монгол, БНХАУ, Азербайжан, Украины шигшээ баг багтсан байгаа. Хэсгийн барилдаан манай цагаар 15 цагт эхлэх бөгөөд манай тамирчид эхлээд Украйнтай, дараа нь Азербайжантай, сүүлд нь БНХАУ-ын багийн тамирчидтай барилдана.
Энэ удаагийн тэмцээнд улсаа төлөөлж 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Сумъяа,  58 кг-д А.Батцэцэг, 60 кг-д Э.Гантуяа, 63 кг-д П.Орхон, 69 кг-д С.Батцэцэг, 75 кг-д О.Насанбурмаа, Г.Уртнасан нар оролцож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан