Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гоо бүсгүйн тэмцээнд даунтай охин тусгай байрт шалгарчээ



22 настай Микайл Холмгрен “Миннесотагийн гоо бүсгүй” тэмцээнээс эрдэнийн титэм хүртжээ. Түүнд шүүгчдийн саналаар тусгай байрын эзэнд олгодог титмийг хүртээхдээ “Сэтгэлийн их хүч”-тэй бүсгүй хэмээн тодотгов. Үзэгчид халуун алга ташилтаар Холмгрен бүсгүйг угтаж, шүүгчид энэ шагналыг тэрээр өөрийн сайхан инээмсэглэл, сайн бүжгийн авьяасаар хүртлээ гэсэн байна.
“Түүнтэй хамт таван минут л байхад ийм уралдаанд оролцох ёстой бүсгүй гэдгийг нь мэдрэх болно. Тэр бол ийм уралдаанд оролцох ёстой олон нийтийн төлөөлөл” хэмээн тэмцээний ерөнхий захирал Дениз Уоллиз ярьжээ.
Микайлын хувьд “зургаан настайгаасаа бүжгээр хичээллэж, үргэлж өөрийгөө хөгжүүлж байсны ачаар олон нийтийн өмнө зоригтой гарсан. Миний хувь бүжиг гэдэг өөрийгөө илэрхийлэх гол зүйл. Би хүмүүст юу чаддаггаа үзүүлсэн цагт л бүжгээ зогсоох байх” гэсэн байна. Энэ бол Холмгрений оролцсон анхны тэмцээн биш. Тэр үргэлж боломжийг ашигла, тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорь хэмээн үеийнхэндээ уриалдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан